Танай бүтээгдэхүүний давуу тал юу вэ?

Цаг завгүй хүн бүхэнд зориулсан бүх төрлийн хоолны хөлдөөсөн бэлдэц нь танд дараах давуу талыг буй болгоно. 1. Эрүүл аюулгүй шинэхэн хүнс хэрэглэнэ. 2. Нэмэлт зардал гарахгүй ба эдийн засагт хэмнэлттэй. 3. Илүүдэл хоолны хог хаягдал гэж гарахгүй. 4. Зааварчилгаатай тул хүн бүр хоол хийж сурна. 5. Гэр бүлээрээ хооллох боломжтой болно. 6. Таны цаг хугацааг хэмнэнэ. 7. Хүргэлтийн үйлчилгээтэй тул гадуур зах, дэлгүүр гарах шаардлагагүй болно.

Супермаркетад худалдаалагддаг уу?

Үгүй ээ, Манайх Үйлдвэрлэгчээс Хэрэглэгчийн гарт бүтээгдэхүүнээ шинээр нь хүргэх зорилготой тул Зөвхөн Хүргэлтийн үйлчилгээгээр авах боломжтой. Та 77113311 болон үйлдвэрийн байрнаас ирж авах боломжтой. Үйлдвэрийн хаяг: БЗД, 26-р хороо "Тайм Тауэр" хотхон, 217-р байранд үйлдвэрийн байр 📷7711-3311 Өдөр бүр: 09:00 - 19:00 цаг хүртэл ажиллаж байна.

Хоолны хөлдөөсөн бэлдэц гэдэг нь юу вэ?

Таны цаг завыг хэмнэх бүх төрлийн хоолыг урьдчилж савлан бэлтгэсэн, технологийн дагуу гүн хөлдөөсөн, хөлдүү бэлэн бэлдэц юм. Та зааварчилгааны дагуу хурдан хугацаанд, амттай хоол хийж идэх боломжтой.